Бугат хотын хөрөнгө оруулалтаар чөлөөт цагаа өнгөрөөх талбай байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-18 15:34:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Бугат хотын гадаад харилцааны дарга Тод болон албаны төлөөлөгчид Дорноговь аймагт зургаадугаар сарын 17-нд айлчлав.

Зочдыг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны хүмүүс хүлээн авч, аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн юм.

Албаныхан Бугат хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын Офицерын 80 айлын гадна хүүхэд залуус, өвгөд хөгшдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбай барихаар болсон бөгөөд зураг төслийн ажилтай нь танилцсан байна.

Холбоотой мэдээ