“Instagram” хакердуулсан хаягаа сэргээх үйл явцыг хөнгөвчилнө

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-18 14:56:26

ВАШИНГТОН. /BBC/. Instagram” нийгмийн сүлжээний хэрэглэгчид хаяг руугаа нэвтэрч чадахгүй болсон хийгээд хакердуулсан тохиолдолд сэргээх арга замыг нь хөнгөвчлөх туршилтыг "Facebook" компанийн мэргэжилтүүд явуулж байна.


Одоогийн байдлаар хаяг руугаа нэвтэрч чадахгүй болсон хүмүүс “Instagram”-ын аюулгүй байдлын асуудал хариуцсан баг руу тусгай хүсэлт явуулах шаардлагатай байдаг юм. Харин одоо явуулж буй туршилтын дагуу хэрэглэгчид хаягтайгаа холбоотой мэдээллийг баталгаажуулснаар нэвтрэх нууц үг хүлээн авах боломжтой болох ажээ.


Энэхүү арга нь хаягаа хакердуулж, хэрэглэгчийн нэр болон нууц үг нь солигдсон хүмүүст ч мөн хамааралтай бөгөөд хаягаа хэрхэн сэргээх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан танилцуулаагүй байна.


Ташрамд дурдахад, Кевин Систром, Майк Кригер нарын 2010 онд бүтээсэн "Instagram" нийгмийн сүлжээг "Facebook" компани 2012 оны дөрөвдүгээр сард нэг тэрбум орчим ам.доллароор худалдан авсан билээ. 

Холбоотой мэдээ