Улсын бүртгэл, Статистикийн хэлтсийг нэгтгэсэн нь мэдээллийг цэгцлэхтэй холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-31 13:16:49
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр М.Отгонбаяр ажиллаж байна.

Тэрээр Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын шийдвэрээр дээрх хоёр газрыг нэгтгэсэнтэй холбоотойгоор ийнхүү үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус газар хоёр хэлтэстэй бөгөөд  30 гаруй ажилтантай юм.

Улсын бүртгэл, Статистикийн хэлтсийг нэгтгэсэн нь мэдээллийг нэг дор төвлөрүүлэх, давхардсан судалгааг багасгах зорилготой гэнэ. Учир нь Улсын бүртгэлийн хэлтэс нь эд хөрөнгө  болон иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг судалдаг байсан нь Статистикийн хэлтсийнхтэй давхцдаг байжээ. Энэ мэт асуудлыг цэгцлэхийн тулд ийнхүү улсын хэмжээнд дээрх арга хэмжээг авч эхэлсэн байна.

 Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ