Газрын тосны инженерүүд анхны төгсөлтөө хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-06-18 18:04:54


Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод их сургуулийн газрын тосны хөтөлбөрийн анхны инженерүүд төгсөлтийн баяраа хийлээ. Энэ нь орон нутагт газрын тосны инженерийн бакалаврын зэрэг олгож буй анхны тохиолдол болж байгаа аж. Түүнчлэн газрын тосны орд газрууд ихтэй зүүн бүс нутагт томоохон ач холбогдолтой үйл явдал хэмээн тус аймгийнхан үзэж буй юм.

Тус сургуулийн газрын тосны инженерийн хөтөлбөрийг 16 оюутан төгссөн. Тэд мэргэжлийн ур чадвараас гадна хятад хэлтэй болж төгсөж байгаагаараа онцлогтой. Дорнод их сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 10 мэргэжлээр 76 оюутан бакалаврын зэрэг, 34 оюутан магистрын зэрэг хамгаалсан байна.

Холбоотой мэдээ