Иргэдийн хайхрамжгүй байдлаас түймэр гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 13:30:53

Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан 2-р багийн нутаг “Уйлантын Хар нуур” гэдэг газар иргэн Дүүрэн, Үйтүмэн нарын гэрийн гаднаас ой, хээрийн түймэр гарсан мэдээлэл аймгийн ОБГ-т иржээ.

Тус мэдээллийн дагуу онцгой байдлын 12 албан хаагч,  Биндэр сум, Хурх тосгон, Хэрлэн сумын 8 дугаар баг, Өмнөдэлгэр сум, Бэрх тосгоны нийт 134 иргэн 16 авто машин, 44 үлээгч аппрат болон түймэр унтраах багаж хэрэгсэлтэй ажиллаж цурманд оруулсан боловч салхины хүч ихсэж, хуурайшилт их байгаагаас цурамнаас эргэн түймэр алдах эрсдэл өндөр байгаа тул ОБГ-ын алба хаагчид болон иргэд одоо болтол ажиллаж байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн энэ жил хур тунадас бага унаж, хуурайшилт их байгаа тул иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ой хээрийн түймэр гарах, түймэр алдагдах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлж, ард иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхаарууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ