Төв аймгийн 2019 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн инфо мэдээлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-19 11:51:43

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны 1-5 дугаар сарын дүн мэдээг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос гаргажээ. Төв аймаг 2019 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн байдлаа өмнөх оны  мөн үетэй харьцуулан гаргасан байна. 

Тухайлбал, 2018 оны 5 дугаар сарын байдлаар тус аймагт 889 хүүхэд төрсөн бол энэ онд 778 хүүхэд төрж, өмнөх оноос 101 хүүхдээр буюу 11,4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Мөнгө санхүүгийн хувьд арилжааны банкууд 2019 онд 56,3 тэрбум төгрөгийн зээл олгосон бол өмнөх онд 66,5 тэрбум төгрөгийн зээл олгож, иргэдийн хадгаламж энэ онд 85,5 хувь болж өссөн бол өмнөх оны энэ үед 71,2 хувь байсан байна.

Аймгийн хэмжээнд төл малын өсөлт өмнөх оноос 476 мянга 245 толгойгоор өсжээ.

Харин төсвийн орлого 2019 оны 5 дугаар сард аймаг, орон нутгийн төсвийн орлогоор тооцоход орлогын төлөвлөгөө 108,3 хувиар биелсэн байна.

Энэ оны 5 дугаар сарын байдлаар замын ослын 44 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 23 хэргээр буюу 1,1 дахин өссөн ажээ. 

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр сүүлийн таван жилд тэрбум төгрөгөөр нэмэгдсэн статистик дүн гарсан байна.

Дээрх мэдээллүүдийг инфографикаар доор үзүүллээ.

Холбоотой мэдээ