Хуванцар хаягдлын импортыг бүрэн хориглохыг уриалжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-20 09:21:00

БАНГКОК. /VOA/. Зүүн Өмнөд Азийг дэлхийн “хогийн цэг” болгож буй хуванцар эдлэл, цахилгаан хэрэгслийн хаягдлын импортыг хориглохыг тус бүс нутгийн байгаль хамгаалагчид Засгийн газрууддаа уриалжээ.


Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудын удирдагчдын энэ жилийн дээд хэмжээний уулзалт Тайландын Бангкок хотод болох гэж буйг угтан тэд дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Зургадугаар сарын 20-23-нд үргэлжлэх АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт “Тогтвортой хөгжлийн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” уриан дор болно. Харин байгаль хамгаалагчдын мэдэгдсэнээр, уулзалтын хэлэлцэх сэдвүүдэд хамгийн чухал асуудал багтаагүй ажээ.


“Бүс нутагт тулгамдаад буй хуванцрын худалдааны асуудал хэлэлцэх сэдэвт байгаагүйд бид маш их гайхаж, урам хугарсан” гэж Тайланд дахь “Greenpeace” байгууллагын тэргүүн Тара Буакамсри хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Холбоотой мэдээ