Гар утсыг удаан хугацаагаар харвал хялар нүдтэй болж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-20 11:54:49

ТОКИО. /The Asahi Shimbun/. Ухаалаг гар утсыг удаан хугацаанд хэрэглэх нь нүдийг хялар болгож болзошгүй гэж Японы харааны чиглэлээр мэргэшсэн эрүүл мэндийн хэд хэдэн байгууллага дүгнэжээ.


Судлаачид нүдний эмч нарын дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад 370 хүн оролцсон бөгөөд тэдний 40 орчим хувь нь сүүлийн үед нүдний хялар өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүдтэй харьцаж байгаа ажээ. Нүдний хялар өвчин үүсэх болсон шалтгаануудын нэг нь планшет, ухаалаг гар утас зэрэг жижиг төхөөрөмжүүд байдгийг эмч нарын дийлэнх нь цохон дурдав. Учир нь эмч нар ухаалаг гар утаснаас татгалзах зөвлөмжийг өвчтөнүүдэд өгснөөр эерэг үр дүнд хүрсэн байна.


The Asahi Shimbun” сонинд мэдээлснээр, Япон улсад ахлах ангийн хүүхдүүдийн 30 гаруй хувь нь өдөрт 5-аас илүү цагийг интернетэд өнгөрүүлдэг байна. Энэ үзүүлэлт нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбон тайлбарлажээ. 

Холбоотой мэдээ