Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана

Дэлхийд | Улс төр
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-20 14:56:28

ВАШИНГТОН. /REUTERS/. Ирэх долоо хоногт Японд зохион байгуулагдах "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэв.


Ерөнхийлөгч Д.Трамп "FOXNEWS" телевизэд ярилцлага өгөхдөө, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай уулзахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна.


"Би ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нартай уулзах хүсэлтэй байна. Уулзалт болно гэсэн бодолтой байна" гэж тэрбээр хэлжээ.

Холбоотой мэдээ