Төв аймагт бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-21 13:46:11

Төв  /МОНЦАМЭ/.  Төв аймгийн ЗДТГ, Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран 2019 оны 6-р сарын 24-ний өдөр бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулна.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, нөхцөл байдлын шинжилгээ, түүний үзэл баримтлалын талаар хэлэлцэн, тодорхой шийдэлд хүрэхэд уулзалтын зорилго оршиж байгаа ажээ.

Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газрын дарга, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Б.Баярсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС” хөтөлбөрийн захирал, доктор Карин Рэйнпрехт нар нээж, ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Эрдэнэбулган удирдан явуулах ажээ.

Тус хэлэлцүүлэгт зургаан илтгэл тавьж хэлэлцүүлнэ.  

Бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөлдөх уулзалтад 170 орчим хүн оролцоно гэж аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын мэргэжилтэн Ж. Нямдорж мэдээллээ.






Холбоотой мэдээ