АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Израилд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-21 11:40:36

ВАШИНГТОН. /REUTERS/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон энэ сарын 23-ны өдөр Израил улсад айлчилж, тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзана гэж Цагаан ордноос мэдээллээ.


Ж.Болтон айлчлалын хүрээнд Израил улсын Үндэсний аюулгүй байдал болон Атомын эрчим хүчний салбар хариуцсан албаны хүмүүстэй уулзалт хийхээр төлөвлөсөн тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Гаррет Магкуис мэдэгдэв.


Энэ удаагийн айлчлал нь Палестинд энхийг тогтоох төлөвлөгөөний хүрээнд тус улсын эдийн засгийн асуудлын тухай АНУ тэргүүтэй орнуудын бага хурлын өмнөхөн болж байна. Хурал ирэх мягмар, лхагва гарагт Бахрейнд болох юм.

Холбоотой мэдээ