“Walmart” гадны эрх баригчдад сэжиг бүхий шилжүүлэг хийснийхээ төлөө торгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-21 12:49:53

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Мексик болон бусад улс орны эрх баригчдад сэжиг бүхий төлбөр төлсөнтэй нь холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд “Walmart” сүлжээ дэлгүүр 282 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.


АНУ-ын Хууль зүйн яам, Үнэт цаас болон биржийн комисс хооронд ийм тохиролцоонд хүрчээ. 2012 оноос хойш үргэлжилж буй уг мөрдөн шалгах ажиллагааг “Walmart”-ын Мексик дэх салбарын удирдлагаас тус улсын эрх баригчид рүү хэд хэдэн удаа хийсэн мөнгөн шилжүүлгийг ямар учраас хийснийг нь олж тогтоох зорилгоор явуулжээ.


Анх энэ хэрэгт “The New York Times” сонин анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэхүү шилжүүлгүүд нь татвар төлөлтөд тавигдах хяналтыг сулруулах зорилгоор эрх баригчдад авлига өгөхөд чиглэгдсэн байж магадгүй болохыг цохон тэмдэглэжээ. Иймэрхүү шилжүүлгүүдийг 2005 оноос хойш хийж байсныг сүлжээ дэлгүүрийн удирдлага мэдсэн хэдий ч дотоод шалгалтын ажлыг зогсоосон байна. АНУ-ын эрх баригчдын эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагаа нь Бразил, Энэтхэг, Хятад зэрэг улсыг хөнджээ. Торгуулийн хэмжээг 600 сая ам.доллараар эцэслэн тогтоох байсныг 282 сая ам.доллар болгон буулгасан байна. 

Холбоотой мэдээ