Форд шинэ загварын машинаа танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-24 10:01:47

НЬЮ-ЙОРК. /CNN/. Автомашин үйлдвэрлэгч "Форд" компани амласан ёсоор дэлхийн хамгийн хүчтэй автомашин болох "Мustang Shelby GT500" загварын автомашинаа танилцуулав.


Өнгөрсөн лхагва гарагт болсон танилцуулгын үеэр 760 морины хүчтэй V8 мотортой уг автомашиныг 2020 оны намраас худалдаанд гаргана гэж мэдэгдэв.


60 километр цагийн хурдыг 3.5 секундэд авах хүчин чадалтай уг автомашин нь Форд компани үйлдвэрлэсэн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй машин юм.


Үйлдвэрлэгч компани уг машины зах зээлд худалдаалагдах үнийг хараахан мэдэгдээгүй байна. Шинэ загварын автомашин нь өмнөх загвар болох 662 морины хүчтэй автомашины үнээс /59.140 ам.доллар/ илүү үнэтэй байж магадгүй гэж таамаглаж байна.

Холбоотой мэдээ