Токиод газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-24 11:03:27

ТОКИО. /Kyodo/. Даваа гарагийн өглөө Японы нийслэл Токио хотод 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Орон нутгийн цагаар өглөөний 9:11 минутад болсон газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй бөгөөд голомт нь 60 километрын гүнд байсан” гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлсэн байна.


Газар хөдөлсний улмаас Токио болон Одавара буудлын суман галт тэрэгний үйлчилгээ түр хугацаагаар саатсан бол “Нарита”, “Ханэда” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ