Чингис хотод анхны эко нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-24 14:15:45

Хэнтий /МОНЦАМЭ/  Чингис хот түүхэндээ анх удаа иж бүрэн Нийтийн тээврийн үйлчилгээг хотын өдөр тутмын зорчих тээвэрт нэвтрүүлж эхлэх гэж байна. 


Тодруулбал, Чингис хотод явах нийтийн тээврийн эко цахилгаан автобуснуудыг угсарч, эхний дөрвөн автобусыг өнөөдөр хотын захирагч Ц.Идэрбат, Өндөрхаан хот тохижилт ОНТҮГ-ын дарга О.Гомбобаатар нар хүлээж авлаа. Уг автобусаар аймгийн баяр наадмаас эхлэн хотын захаас хотын төврүү чиглэсэн найман маршрутаар иргэдэд үйлчилнэ.


Дашрамд дурдахад, найман цаг цахилгаанаар цэнэглээд 100км явах хүчин чадалтай, 50км цаг хүртэл хурдлах боломжтой эдгээр автобуснууд байгальд ээлтэй эко төдийгүй ухаалаг карт, байршил заагч нэвтрүүлснээрээ онцлог аж.


Тиймээс иргэд гар утсандаа аппликейшнийг суулгаснаар утаснаасаа байршлыг нь тооцоолон хүлээж зогсохгүйгээр цаг хэмнэх боломжтой юм байна.

Холбоотой мэдээ