Германд байлдааны хоёр нисэх онгоц мөргөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-25 17:18:38

БЕРЛИН. /CNN/. Германд "Eurofighter" байлдааны хоёр нисэх онгоц нислэгийн сургууль хийж байхдаа хоорондоо мөргөлдөж, нэг нисгэгч амь үрэгдсэн тухай тус улсын Нисэх хүчнээс мэдэгдэв.


Онгоцнууд байлдааны сум болон бусад хэрэгслээр зэвсэглээгүй байсан бөгөөд Германы Мекленбург-Өрнө-Померан мужид байрладаг Лааге цэргийн баазын ойролцоо нислэгийн сургууль хийх үеэр мөргөлдөж осолдсон байна.


Агаарын нисэх хүчний албан ёсны твиттер хуудсанд мэдээлснээр, нэг нисгэгч амиа алдсан бол нөгөө нисгэгч нь ослын үед онгоцны бүхээгнээс шидэгдэн шүхрээр газарджээ. Нисгэгч шүхэртэйгээ 20 орчим метрийн өндөртэй модон дээр унасан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ