"37-р точка" олон ангит кино намар дэлгэцэнд гарна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-26 12:48:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сонирхлыг ихээр татаж ашиг орлогоороо тэргүүлсэн “Фантастик” продакшны уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан шинэ бүтээл хийж байна.

антастик” продакшныхан өчигдрөөс эхлэн дараагийн шинэ уран бүтээл болох “37-р точка" телевизийн олон ангит уран сайхны киноныхоо анхны  постерыг олон нийтэд хүргэж эхэллээ.

Энэ удаагийн дэлгэцийн бүтээлээрээ Монголын телевизийн олон ангит уран сайхны киноны стандарт тогтоохыг хичээснээ найруулагч нь ярьж байна. Б.Тамирын найруулсан “37-р точка" хэмээх телевизийн олон ангит уран сайхны кино хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай. Нэг анги нь бүтэн цаг гаруй хугацаанд үргэлжлэх юм. Одоогоор, найман сарын турш үргэлжилсэн олон ангит киноны зургийн багт 200 гаруй уран бүтээлч ажиллаад байгаа аж.

Намрын эхэн сараас эхнийхээ ангийг олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.


Холбоотой мэдээ