Баян-Өлгийн уулархаг нутгаар цас оржээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-26 12:20:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүх нутгаар энэ сарын 25-ны өдөр болон 25-наас 26-нд шилжих шөнө 2-23 мм хур тунадас буусан бөгөөд уулархаг нутгаар цас оржээ.

Тухайлбал,  Сагсай сумын Даян баг, Улаанхус, Цэнгэл суманд уулаараа цасан бүрхүүл тогтжээ.  

Харин аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр өнөөдөр хур тунадас орохгүй.

Энэ сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны сүүлээр зарим нутгаар бороо орно. Салхины хурд 5-10 м/с, агаарын температур нийт нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 17-22 хэм дулаан байх ажээ. 

Холбоотой мэдээ