Цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй 36 иргэнийг чөлөөлөв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-26 17:22:47

Архангай /МОНЦАМЭ/. Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй шалтгаантай иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж хугацаат цэргийн албанаас чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлыг энэ сарын 22-нд аймгийн Цэргийн штабаас зохион байгууллаа.

Цэргийн эмч нарын комисс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлт гаргуулсан 81 иргэний материалыг хүлээн авч эрүүл мэндийн үзлэг хийснээс Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын 5 дахь хавсралтад заасан өвчин эмгэгийн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөх гэсэн заалтын дагуу 36 иргэнийг чөлөөлж, халагдах заалтгүй 16 иргэний материал дутуу, шинжилгээ бүрдүүлэх шаардлагатай 29 иргэнийг үзлэгт оруулж ажилласан байна.

Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын Сайдын 2019 оны А/165 дугаар тушаалаар томилогдсон цэргийн эмч нарын комисс цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар аймгийн нутгийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, цэрэг татлагын товчооны эмч, цэргийн алба хаах насны залуучуудыг оролцуулан сургалт явууллаа.

Холбоотой мэдээ