УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар байгуулсан ажлын баг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2019-06-27 14:09:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 400 дугаар захирамжаар байгуулсан ажлын баг өнөөдөр хуралдлаа. 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэх үйл ажиллагааны зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлийг хянах, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын багийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулан байгуулсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний 6 дэд хэсгийн нарийн бичгийн дарга нар оролцов.

УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн дэд хэсгийн нарийн бичгийн дарга нарт төслийн хэлэлцүүлгийн зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих, хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой чиглэл өгчээ.

 

Холбоотой мэдээ