Таеквондогийн тамирчид тэмцээнээс ганзага дүүрэн иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-23-ны өдөр Өвөрхангай аймагт болсон бага насны ангиллын Улсын аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд Дундговь аймгаас 22 тамирчин оролцож, 3 хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, 8-9 насны ангиллын
эмэгтэй 25 кг-д Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ц.Мөнгөндаль, 12-14 насны ангиллын эмэгтэй +59 кг-д мөн сургуулийн
сурагч Б.Насандэлгэр, 12-14 насны ангиллын
эрэгтэй -57 кг-д Говийн ирээдүй
цогцолбор сургуулийн сурагч О.Батням нар
хүрэл медаль авч, Мандал сургуулийн
сурагч Д.Амгалантөр ''Өсөх ирээдүйтэй тамирчин'' -аар шалгарсан байна.
Спортын мастер Ц.Отгончулуун
дасгалжуулагчтай баг тамирчдыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар, ГХБХБГ, Прокурорын
газар, БТСГ, Дундговь аймгийн таеквондогийн "Мандуул" холбоо, НИК
ХХК-ийн салбар, "Ялгуум билэгт" ХХК, Стандарт хэмжил зүйн газрын удирдлага, хамт
олон дэмжиж, тэмцээнд оролцох боломжоор хангасан ажээ.