“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн танилцуулга хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-01 12:19:39

Увс /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ болон АХБ-наас тус аймагт “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн танилцуулга сургалт хийж, судалгаа авч байна.

Тус төслийн зорилго нь хүнсний ногоо тариалдаг, жижиг газар эзэмшигчийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, ядуу, эмзэг, өрх толгойлсон хүн амын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэж байгаа аж. Энэ хүрээнд Улаантолгойн услалтын систем дээр түшиглэн толгойн барилгыг иж бүрэн шийдвэрлэж, услалтын систем барьж өгөх ажлыг хийх юм байна. Мөн 60 айл өрхөөс нийгэм эдийн засгийн судалгаа авахаас гадна эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүдтэй уулзаж, фокус бүлгийн ярилцлага хийх, олон нийтийн уулзалт зохион байгуулах зэрэг ажил хийх аж. Тус төслийн хэрэгжих хугацаа нь 2021-2027 он хүртэл байна.

Холбоотой мэдээ