ЭЕШ-д 800 оноо авсан сурагч болон бэлдсэн багш нарыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-01 10:54:40

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын санаачилгаар ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид, сурагчаа амжилттай бэлдсэн багш нарт тус бүр нэг сая төгрөгийг гардуулан өглөө. 

Өнгѳрсѳн жил  500 мянган тѳгрѳгийн урамшуулал үзүүлж байсан бол энэ жилээс нэг сая тѳгрѳг болж нэмэгджээ.

Амжилт үзүүлсэн Тэмүүжин цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш П.Эрдэнэцэцэг, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан тус сургуулийн  сурагч Э.Амирлан, Хан Хэнтий цогцолбор сургуулийн Монгол хэлний багш З.Чулуунцэцэг, Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан тус сургуулийн сурагч С.Сугар, Бэрх тосгоны нийгмийн ухааны багш Г.Бат-Учрал, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан тус сургуулийн сурагч О.Отгончимэг, Тэмүүжин цогцболбор сургуулийн Математикийн багш Э.Батболд, математикийн хичээлээр 800 оноо авсан тус сургуулийн сурагч Г.Дармаабазар нарт Засаг дарга баяр хүргэж, тус бүр нэг сая төгрөгийн батламжийг гардуулан өгсөн байна.

Холбоотой мэдээ