Байшин, орон сууцны энэ удаагийн тооллогыг хосолмол арга ашиглан явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 онд улсын хэмжээнд зохион байгуулна. Үүний суурь судалгаа болгох зорилгоор энэ онд байшин, орон сууцны тооллого явуулна.
Тус тооллогын ажилтай холбогдуулан “Байшин, орон сууцны тооллогын сургагч багш бэлтгэх
сургалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад
Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай гэсэн баруун таван аймгийн
Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Сургалтын нээлтэд
Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга, хүн ам орон сууцны тооллогын улсын
комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал, Хүн ам, орон сууцны тооллогын товчооны
дарга Т.Болор-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг оролцож, байшин, орон сууцны
тоооллого зохион байгуулах арга зам, үзэл
баримтлал, зорилго, зорилт, мэдээлэл цуглуулалтын үед анхаарах асуудал, тооллогын асуулгын сэдэв, үзүүлэлт, тоологчийн үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын талаар мэдээлэл хийлээ.
Байшин орон сууцны
тооллогыг энэ оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд
зохион байгуулна. Энэ хугацаанд аймаг тус
бүрт 30-40 судлаач тоологч ажиллах юм. Эдгээр тоологч нарыг сургах, дадлагажуулах, мэргэжил арга зүйгээр
хангах зорилтын хүрээнд сургагч багш нарыг
өдгөө бэлтгэж байгаагаараа энэ сургалт чухал ач
холбогдолтой.
1989, 2000, 2010
онд хүн ам, орон сууцыг тоолохдоо уламжлалт арга буюу
өрхийн гишүүн бүрээс асууж тоолж байсан. Тэгвэл энэ удаагийн тооллогыг уламжлалт
болон төрийн байгууллагын мэдээллийн сангийн
бүртгэлтэй уялдуулах хосолмол арга ашиглан
явуулах ажээ.