Бангладешийн Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-02 12:27:41

ДАКА. /Xinhua/. Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина БНХАУ-ын Далиан хотод зохион байгуулагдах "Зуны Давос"-ын 13 дахь удаагийн чуулганд оролцож, тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнгөрсөн даваа гарагт мордлоо.


Ерөнхий сайд Шейх Хасина айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын хамт Дака хотын Хазрат Шахжалат олон улсын нисэх буудлаас "Biman Bangladesh Airlines" агаарын тээврийн компанийн тусгай онгоцоор БНХАУ-ын Далиан хот руу хөөрчээ.


"БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүд Бангладешийн эдийн засгийн хөгжилд түлхэц болж буйтай холбоотойгоор бид БНХАУ-аас дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай байгаа. Тиймээс хоёр улсын өндөр дээд түвшний төлөөлөгчдийн уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг голчлон хэлэлцэнэ" гэж Бангладешийн Гадаад хэргийн сайд АК Абдул Момен мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ