Өлгийд 1.3 км бетон зам тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-02 22:48:46

Увс /МОНЦАМЭ/. Энэ жил Өлгий сумын түүхт 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус суманд бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй 1.3 км бетон замын ажил дуусах шатандаа орж байгаа бол шинэ наадмын талбай, замын гэрэлтүүлэг, гадна тохижилт, соёлын төвийн их засвар, гэр хорооллын хашааны тохижилтын ажлуудыг эрчимтэй хийж байна.

Тус сумын түүхт 60 жилийн ойн баяр ирэх 8-р сарын 1-2-нд болно.

Холбоотой мэдээ