Засгийн газар 37 асуудал хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 37 асуудал хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Төв суурин газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл, гэрчилгээний загвар, дүрэм батлах тухай, Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар, БНХАУ-ын Дэд даргын айлчлалын тухай, Дипломат ажилтны ёс зүйн болон сахилгын тусгай дүрэм багтжээ.
Мөн Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай, Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн тогтоох тухай, Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл шинэчлэн тогтоох тухай, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ шинэчлэн батлах тухай, Япон Улстай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм. Түүнчлэн Чингис хааны музей байгуулах тухай, Хурдны зам ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай, Нислэгийн зохицуулалт хийх тухай, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ус хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай, Зарим компанид тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох тухай, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндэсний номын сангийн барилга угсралтын ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар, 2019 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар, Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.