Хөлбөмбөгийн охидын УАШТ-ний аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-03 15:17:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны ногоон талбайд хөлбөмбөгийн охидын U16 U12 насны УАШТ-ний медалийн төлөөх тоглолтууд болж, аваргын цомын эзэд тодорлоо.


Энэ жилийн охидын 16 хүртэлх насны УАШТ-нд нийт 7 багийн 119 тоглогч,12 хүртэлх насанд нийт 8 багийн 91 тоглогч өрсөлдөв. MХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 6 сарын 24-28-нд охидын УАШТ болсон.


2019 оны охидын U16, U12 хүртэлх насны УАШТ-ний хүрээнд, 29 тоглолт болж, нийт 65 гоол орсон, ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрлөө .


U12

Шилдэг хаалгач: СП ФАЛКОНС клубийн 1 дугаартай Б.Баярбаясгалан

Шилдэг хамгаалагч: СП ФАЛКОНС багийн 12 дугаартай Б.Халиунаа

Шилдэг хагас хамгаалагч: ХАРААЦАЙ багийн 10 дугаартай М.Халиут

Шилдэг довтлогч: ХАРААЦАЙ багийн 7 дугаартай Н.Мөнгөнтуул


U16

Шилдэг хаалгач: Монголын Тэмүүлэл багийн 22 дугаартай Б.Анударь

Шилдэг хамгаалагч: Монголын Тэмүүлэл багийн 4 дугаартай Э.Энхнамуун

Шилдэг хагас хамгаалагч: Арвис багийн 7 дугаартай Г.Цолмон

Шилдэг довтлогч: Монголын Тэмүүлэл багийн Г.Тэмүүлэн


U12 насны ангилалд: Г.Мөнгөнсүх дасгалжуулагчтай Шинэ Яармаг баг хүрэл медаль

U16 насны ангилалд: Г.Мөнгөнсүх дасгалжуулагчтай Шинэ Яармаг хүрэл медаль


U12  насанд: Н.Баттулга дасгалжуулагчтай  Хараацай баг мөнгөн медаль

U16 насанд: Л.Банзрагч дасгалжуулагчтай Арвис баг мөнгөн медаль

U12 насанд: А.Хулан дасгалжуулагчтай СП Фалконс баг алтан медаль

U16 насанд: Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын тэмүүлэл баг алтан медаль тус тус хүртжээ.


Холбоотой мэдээ