Токиогийн Олимпын гол цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-07-04 14:46:24

ТОКИО. /Kyodo/. Ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимпын наадмын гол цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусах шатандаа оржээ.


Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг хянан хариуцаж буй Японы Спортын зөвлөлийн мэдээлснээр, барилгын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сарын эцэс гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.


Олон чиглэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын хэсгийн ажил бараг дуусаж байгаа бөгөөд долдугаар сарын дунд үеэс зүлэг дэвсэж эхлэх ажээ.


Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд 2020 оны Олимп, Паралимпын наадмыг нээх, хаах ёслолыг зохион байгуулна. Токиогийн Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9, Паралимпын наадам наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-нд болно. 

Холбоотой мэдээ