“Чингис фестиваль-2019” олон улсын соёл урлагийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-08 13:44:51

Хэнтий /МОНЦАМЭ/ “Чингис фестиваль-2019” олон улсын соёл урлагийн наадам энэ сарын 24, 25-ны өдөр Чингис хотод болно.

Тус наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ, АДБ-ийн Хан Хэнтий чуулга хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

“Чингис фестиваль-2019” олон улсын соёл урлагийн наадмын хүрээнд,
• “Чингис фестиваль-2019“ ардын урлагийн наадам
• “Чингис хааны түүхэн нутаг” уран зургийн үзэсгэлэн, уралдаан
• “Өв соёл- Ахуй амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг тус тус зохион байгуулах аж.

Улс үндэстний түүх соёлын өв сан, уламжлалт ёс, зан заншлыг сурталчлан таниулах, соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутгийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Чингис фестиваль-2019” олон улсын соёл урлагийн наадмыг зохион байгуулж байгаа хэмээн зохион байгуулагчид нь ярилаа.

Холбоотой мэдээ