Иранд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /VOA/. Иран уран баяжуулалтаа нэмэгдүүлэх талаар
мэдэгдсэнтэй холбогдуулан тус улсад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, нэмэлт хориг
арга хэмжээ авч магадгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео
мэдэгджээ.
“Европын орнууд 2015
оны цөмийн хэлэлцээний үүрэг амлалтаа биелүүлэхгүй байгаагийн улмаас уг баримт
бичигт заасан уран баяжуулалтын түвшнээ өсгөнө” гэж Ираны Гадаад хэргийн дэд
сайд мэдэгдсэний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ийнхүү мэдэгдсэн
байна.
“Ираны цөмийн
зэвсэгт дэглэмийн дэлхий нийтэд учруулж болзошгүй аюул занал улам нэмэгдэж
байна. Цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх Ираны шийдвэр дахин хориг арга хэмжээ авч болзошгүй
нөхцөл байдлыг үүсгэлээ” гэж М.Помпео “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.
Энэхүү асуудлын
талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, Иран болгоомжтой
байсан нь дээр хэмээжээ.