Хөгжил политехник коллежийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж хичээлийн байраа өргөтгөж байна. Ингэхдээ 960 оюутны зориулалт бүхий гурван давхар хичээлийн байрны барилга шинээр барьж байгаа юм.
Тус барилгыг ХНХЯ-ны
захиалгын дагуу 4 тэрбум 291 сая 294 мянган төгрөгийн санхүүжилтээр бүтээн
байгуулж байгаагаараа
онцлогтой.
Одоогийн байдлаар барилгын ажлын хүрээнд нэг
давхрын хучилт,
дам нурууны арматур, бетон хийцийн цутгалтын ажил хийсэн бөгөөд гүйцэтгэл 20
хувьтай явж байна.
Барилгын
гүйцэтгэгчээр “Мотоблок” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2020 онд улсын комисст хүлээлгэн өгөх юм.
Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/223 дугаар захирамжаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр өгөөж, барилгын чанар стандартыг сайжруулах үүднээс "Барилгын захиалагчийн хяналтын орон тооны бус ажлын хэсэг" байгуулсан. Тус ажлын хэсэг болон аймгийн Засаг дарга Б.Дүгэржав дээрх бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.