Жаргалант суманд гэр бүлийн хэрэгцээний 56 га газрыг шинээр эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-08 16:38:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ГХБХБГ-аас энэ онд Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Буянт голын дэргэд 540 иргэнд гэр бүлийн хэрэгцээний 56 га газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөж байна.   

Үүнтэй холбогдуулан энэ сарын 03-19-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдийн газар эзэмших хүсэлт, өргөдөл хүлээн авч байна. Одоогийн байдлаар төрийн байгууллагаас 1840, иргэдээс 500 гаруй өргөдөл ирүүлжээ.  

Газар эзэмших хүсэлтэй иргэдийн зүгээс газар эзэмших өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/, газар эзэмших өргөдлийн маягт бөглөх, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг материал бүрдүүлж, аймгийн ГХБХБГ-т ирүүлэх боломж нээлттэй гэж албаны эх сурвалж мэдээллээ. 


 

Холбоотой мэдээ