Наадмаар автомашины 7 төрлийн зөвшөөрөл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цагдаагийн 646 албан хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч үүрэг гүйцэтгэнэ.
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А,Ж, ДК, Y,Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрөл олгож, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоо хутагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 буюу нийт 16,000 тээврийн хэрэгсэл зогсох боломж бүрдүүлжээ.
“А”, “ДК” ангиллын
зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах
“Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,
“Ж” буюу жуулчдад
зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд,
“Г” зөвшөөрөлтэй тээврийн
хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны 500
автомашины зогсоолд,
“Y”зөвшөөрөлтэй
тээврийн хэрэгсэл- “Суруго Монгол” ХХК-ны чанх
урд талд 300 автомашины зогсоолд,
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоо хутагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16,000 тээврийн хэрэгсэл зогсох боломжтой юм.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн 3 чиглэлд 20 автобус 3 минут тутамд үнэ төлбөргүй үйлчилнэ. Түүнчлэн Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төв рүү 13 чиглэлийн 76 автобус үйлчлэх хуваарь гаргасан бана.
Баяр наадмын
өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг “Авто радио”
ФМ 96,3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэнэ гэдгийг ТЦА мэдээллээ.
Д.Отгонцагаан