Төрийн дээд одон, медалиар 66 иргэн энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-09 22:41:38

Ховд /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг угтаж Баярын хурал зохион байгууллаа.

Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд аймгийн  Засаг дарга Б.Дүгэржав орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийв. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигийн дагуу Ховд аймгийн төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбарт  олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 66 иргэнд төрийн дээд одон, медаль, салбарын шагнал  гардуулан өгч, баяр хүргэсэн юм. 

Үүнд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 40, Хөдөлмөрийн хүндэт медалиар 15, Банк санхүү, худалдаа үйлдвэр, соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 6 иргэнийг тус тус шагнаж урамшуулав.

Мөн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хүндэтгэлийн концерт тоглолоо. 

Холбоотой мэдээ