Төрийн одон медалиар 88, салбарын шагналаар 22 хүн шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-07-10 10:50:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн хурал Залуучууд театрын их танхимд боллоо. Энэ жилийн баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр улс, эх орондоо өөрийн мэдлэг оюун, бие хүчээ зориулсан 88 иргэнд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, 22 иргэнийг салбарын болон аймгийн шагналаар шагналаа.  

Тодруулбал Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор 4, Байлдааны гавъяаны одонгоор 3, Алтангадас одонгоор 40, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30 иргэнийг шагнав.

Баяр наадмын хүндэтгэлийн хуралд аймгийн ИТХ-ын дарга Гомбожавын Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Сундуйжавын Насанбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, Засаг даргын орлогч Түвдэндоржийн Ганболд тэргүүтэй аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нар, Дархан хотын үе үеийн удирдлагууд, хотын бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмадууд, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд болон ОХУ-аас Дархан хотод суугаа дэд Консул Дмитрий Николаевич Кузнецов оролцлоо. 

Холбоотой мэдээ