Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн барилдаанд улсын начин Ч.Баянмөнх түрүүллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-07-10 10:37:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Улсын хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг, төмс, хүнсний ногооны 30 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Сэлэнгэ нутагтай энэ ой салшгүй холбоотой.

Атрын 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхчүүдийн барилдаанд улсын начин Ч.Баянмөнх түрүүлж, улсын харцага Б.Одгэрэл үзүүрлэлээ. Мөн улсын начин Б.Дэлгэрсайхан, аймгийн арслан М.Баярбаатар нар шөвгөрлөө. М.Баярбаатар арслан аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж, залгаад Атрын 60 жилийн ойн барилдаанд орж амралтгүйгээр барилдаж шөвгөрсөн нь онцлог байв. “Сэлэнгэ” хэмээх нэрийн хуудас болсон хүчит бөхчүүддээ улсын наадамдаа амжилттай барилдаж нутгийн түмнээ баясгахын ерөөлийг өргөе.

Холбоотой мэдээ