ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын нээлт болно

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-11 09:13:25
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 11-ны хөтөлбөрийг хүргэж байна. 

08.00-11.30 Азарганы уралдаан Хүй долоон худагт
08.00-11.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт
09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол
11.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. хүрээлэнд
11.10 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.40-12.40 Шагайн харвааны нээлт Шагайн асарт
13.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт
13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
13.30-14.00 Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
14.00 Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт
14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.30-17.30 Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд
14.00-14.30 Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих Шагайн асарт
16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.30-21.30 Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд
21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд
23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой,Дамбадаржаа
Холбоотой мэдээ