Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-07-11 19:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөж маргааш гурвын даваанд хүчээ сорин барилдах 128 бөх тодорлоо.


Нэгийн даваанд улсын начин Ж.Оргил, Д.Цогзолдорж, Б.Сугаржаргал, Л.Лха-Очир, Н.Батжаргал нар өвдөг шороодож үзэгчдийн суудалд суусан юм. Харин хоёрын даваанд Монгол Улсын аварга О.Балжинням /Увс/ – залуу бөх О.Хангал /Завхан/-д Улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд/ - аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/-д, Улсын харцага Л.Пүрэвжав /Дундговь/– аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/-д Улсын начин Ж.Отгонбаяр /Төв/– аймгийн заан М.Тэгшбаяр /Төв/-т Улсын начин Л.Цэрэнтогтох /Говь-Алтай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/-д, Улсын начин Л.Цэвээн /Увс/ – аймгийн заан Д.Төрболд /Сэлэнгэ/, Улсын начин Г.Олзгэрэл /Дундговь/ – аймгийн заан Н.Энхжаргал /Сэлэнгэ/-д, Улсын начин Б.Баянжаргал /Баянхонгор/ – аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/-д, Улсын начин Л.Гантулга /Говь-Алтай/ – аймгийн заан Л.Батсайхан /Өвөрхангай/-д, Улсын начин Ч.Баянмөнх /Сэлэнгэ/ – аймгийн заан Б.Болдбаатар /Увс/-т, Улсын начин С.Багахүү /Говь-Алтай/ – аймгийн заан Э.Баасандорж /Завхан/-д унасан байна.


Мөн Улсын начин С.Батсуурь /Увс/ – аймгийн заан Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ/-д, Улсын начин Б.Сангисүрэн /Өвөрхангай/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/-д, Улсын начин Б.Сумъяа /Өмнөговь/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /хэнтий/-д ,Улсын начин Б.Бадамсүрэн /Завхан/ – аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/-д, Улсын начин Б.Дэлгэрсайхан /Сэлэнгэ/ – цэргийн арслан Г.Жамбалдорж /Баянхонгор/-д, Улсын начин Л.Шинэбаатар /Архангай/ – аймгийн арслан Д.Батсүх /Төв/-д, Улсын начин Г.Ганжид /Төв/ – аймгийн арслан Д.Аззаяа /хэнтий/-д Улсын начин Ж.Дагва-Очир /Архангай/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/, Улсын начин Ш.Дарханбат /Архангай/ – аймгийн арслан Х.Батбаяр /Дундговь/, Улсын начин Б.Эрдэнэхүү /Орхон/ – аймгийн арслан П.Иххантай /Төв/-д тус тус өвдөг шороодлоо.

Холбоотой мэдээ