Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хангалттай дүн тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай хэмээн үзэж 90 оноогоор дүгнэлээ.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 дугаар хуралдааны тогтоолд өнгөрсөн жил дэвшүүлэн тавьсан үндсэн чиглэлээс дараах ахиуц, дэвшлийг онцлон дурьджээ.
Тухайлбал: Улс орон нутгийн төсөл хөтөлбөрөөр 120 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлсний дүнд, байнгын 939, түр 687, шинээр 1620 гаруй ажлын байр бий болж, мал сүргийн тоо 7,8 хувь өсч, боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж дээшилж, Баянцагаан суманд 75, Зуунмод сумын Нацагдорж, Баянхошуу багт тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оржээ.
Мөн барилгын салбарт “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”хөтөлбөрийн хүрээнд “Манзушир өргөө хороолол”-ын эхний ээлжийн барилга,Баян-Өнжүүл, Дэлгэрхаан суманд дөрвөн айлын орон сууц байгуулж, аймаг, сум, хувийн хэвшлийн 640 сая төгрөгөөр Жаргалант сумын Загдал,Баянбулаг багийг шинэ байраар хангаж,гадаад харилцааны хүрээнд 583,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан зэргийг тодотгосон байна.
Гэвч үүнтэй зэрэгцэн хөрөнгийн эх үүсвэр дутсан,төлөвлөлт хангалтгүй, зохион байгуулалт шаардсан хэмжээнд хүрээгүй, зарим ажлын биелэлт хангалтгүй байгаа зэрэг алдаа, дутагдлыг засаж сайжруулах шаардлагатайг сануулжээ.
Иймд жил жилийн үндсэн чиглэлийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд боловсруулах,аймгийн эдийн засгийн чадавх, хөрөнгө, санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлах зэрэг асуудалтай уядуулж, төлөвлөхийг Засаг дарга Д.Баярбатад даалгав.
Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг