Адаг өрөгт 16 харваач үлдэв

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2019-07-12 16:04:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний баяр наадмын сурын хасаа харвааны адаг өрөг одоо өндөрлөж аваргаа тодруулах гэж байна.

Адаг өрөгийн өмнөх дунд өрөгт тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй 16 шилдэг харваачийг танилцуулж байна.

Эрэгтэй харваачид: 

“Зуун мэргэн” спорт клубийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогбаяр: 35 оноо

“Хангарьд” спорт клубийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Э.Ганчулуун: мөн 35 оноо

“Хангарьд” спорт клубийн тамирчин, даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр: 34 оноо

“Ховд” спортын клубийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Ч.Жаргалсайхан: 33 оноо

“Ховд” спортын клубийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер н.Чулуунбат: 33 оноо

“Алдар” спорт клубийн тамирчин, спортын мастер Д.Жаргалсайхан:32 оноо

“Хангарьд” спорт клубийн тамирчин Г.Содбилэг:32 оноо

“Алдар” спорт клубийн гоц харваач Н.Алтансүх: 32 оноо

“Ховд” спорт клубийн тамирчин Э.Хосбаяр:32 оноо

“Ховд” клубийн тамирчин Мөнхнасан:32 оноо

“Бурхан халдун” клубийн дархан мэргэн Ц.Хүдэрчулуун:31 оноо

“Хүч” спорт хорооны тамирчин даян мэргэн Ц.Баасанхүү:31 оноо

“Хөвсгөл” клубийн тамирчин улсын мэргэн Ш.Гансүх:31 оноо

“Мондэ” клубийн тамирчин, улсын мэргэн Х.Болдбаатар:31 оноо

“Хангарьд” клубийн тамирчин, аймгийн мэргэн Н.Өлзийхутаг:31 оноо

“Хилчин” клубийн тамирчин, аймгийн мэргэн н.Мянганбуу:31 оноо




Эмэгтэй тамирчид:

Дундговь аймгийн мэргэн, спортын мастер Ц.Энхтуяа:33 оноо

“Цахиур” клубийн тамирчин, аймгийн мэргэн Ө.Хатанболор:33 оноо

“Мондэ” клубийн тамирчин Улсын мэргэн н.Бадам-Очир: 32 оноо

“Мондэ” клубийн тамирчин, Гарамгай харваач Ч.Гандаваа:31 оноо

“Петровис” компанийн тамирчин, спортын мастер Б.Баярцэцэг 31 оноо

“Хилчин” спорт клубийн тамирчин Х.Даваацэцэг 31 оноо

“Мэргэн зэв” спорт клубийн тамирчин Улсын мэргэн Г.Батзаяа 30 оноо

“Өмнөгов аймгийн Гоц харваач О.Чинзүрх 30 оноо

Багануур дүүргийн мэргэн, спортын мастер М.Мөнхцэцэг 30 оноо

Дорноговь аймгийн мэргэн н.Дуламсүрэн 30 оноо

“Алтандуулга” спорт клубийн тамирчин н.Баттуяа 30 оноо

“Петровис” компанийн тамирчин, залуу харваач Ю.Мөнхчимэг 30 оноо

“Хилчин” спорт клубийн тамирчин н.Чанцалмаа 30 оноо

Өмнөговь аймгийн мэргэн, Улсын мэргэн С.Баярмаа 29 оноо

“Петровис” компанийн Гарамгай харваач Б.Аззаяа 29 оноо

Өмнөговь аймгийн спортын мастер С.Батчимэг 29 оноо

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ