Цагдаагийн газарт хоёр автомашин гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-18 10:48:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Цагдаагийн газрын албан хэрэгцээнд зориулж хоёр ширхэг автомашиныг долдугаар сарын 18-нд гардууллаа. 

Тус машин нь Япон улсад үйлдвэрлэгдсэн Toyota Succeed маркийн машин бөгөөд нэг бүр нь 15,0 сая төгрөгийн өртөгтэй. 

2016-2019 оны хооронд улс болон орон нутгийн төсвөөс аймгийн цагдаагийн газрын албан хэрэгцээнд зориулж дөрвөн ширхэг автомашин олгож байжээ.


Автомашины тоо нэмэгдсэнээр гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, цагдаа олон нийтийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Батсайхан онцлов.

Холбоотой мэдээ