“Нарантуул” худалдааны төв маргаашнаас ажиллаж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-16 09:56:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмаар амарсан томоохон сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төвүүд болон арилжааны банкууд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Тодруулбал, “Хар хорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Да Хүрээ” захууд өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Мөн аж үйлдвэрийн барааны болон хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд өнөөдрөөс ажиллаж байна. Харин “Нарантуул” худалдааны төв маргааш буюу долоодугаар сарын 17-ноос ажиллаж эхэлнэ. 

Холбоотой мэдээ