Дэлхийн II дайны код тайлагчийг 50 фунт стерлингийн дэвсгэртэд мөнхөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-16 11:14:58

ЛОНДОН. /CNN/. Дэлхийн хоёрдугаар дайны код тайлагч, Английн нэрт математикч Алан Тьюрингийн хөргийг Их Британийн 50 фунт стерлингийн дэвсгэртэд хэвлэхээр болсон талаар Английн банкны тэргүүн Марк Карни даваа гарагт мэдэгджээ.


М.Карнигийн мэдэгдснээр, 2021 оны эцсээр гарах шинэ мөнгөн дэвсгэртэд А.Тьюрингийн хөргийг хэвлээхээр болжээ. "Компьютерын шинжлэх ухаан, хиймэл оуюун ухааны эцэг, дайны баатар А.Тьюрингийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм" гэж Английн банкны тэргүүн хэлсэн байна.


1954 онд 41 насандаа таалал төгссөн А.Тьюринг өнөөгийн компьютеруудыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хиймэл оюун ухааны салбарын анхны санаануудыг гаргасан нэгэн юм. 

Холбоотой мэдээ