“Twitter” сүлжээ хэрэглэгч таван хүн тутмын нэг нь Трампыг дагагч

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-16 16:12:22

КИЕВ. /Ukrinform/. “Twitter” сүлжээ хэрэглэгч америкчуудын 20 орчим хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээг уншдаг болохыг “Pew Research Center” компанийн судалгааны дүн харуулжээ.


Тус компанийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, хамгийн сүүлд явуулсан судалгаагаар, АНУ-д “Twitter” сүлжээ хэрэглэгч насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь /19 хувь/ Ерөнхийлөгч Дональд Трампын “@realDonaldTrump” хуудсыг дагадаг байна.


Харин Трампын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг /(@BarackObama/ “Twitter” сүлжээ хэрэглэгч америкчуудын 26 хувь нь дагадаг гэнэ.


Судалгааны мэдээллээс үзвэл, Трампыг дагагчдын дийлэнх нь Бүгд Найрамдах намыг дэмжигчид ажээ. Гэсэн хэдий ч америкчуудын дийлэнх нь, Трампыг дагагч биш байсан хэдий ч түүний жиргээг бусад сүлжээ хэрэглэгчдийн түгээснээр уншдаг байна.


Холбоотой мэдээ