Дундговийн хаанаас ч аймгийн аялал жуулчлалын талаар мэдэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-16 19:02:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-аас гадаад, дотоодын аялагчид, жуулчдад зориулсан  гар утасны Dundgovi Province аппликейшн гаргажээ. 

Энэхүү аппликейшнийг гар утсандаа татан суулгаснаар интернэтгүй орчинд ч гэсэн Дундговь нутгийн байгалийн үзэсгэлэнтэй газрууд, хөшөө дурсгал, жуулчы баазуудын талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой болох юм.

Тус аймгаар аялах аялагчдад зориулсан гар утасны энэхүү аппликейшнийг англи, монгол хэлээр хийснээрээ онцлогтой.

Жил бүр Дундговь аймгийн нутгаар аялах жуулчдын тоо өссөн байдаг. Өнгөрсөн онд тус аймгийн нутагт 19540 жуулчин саатсанаас 76 хувь нь гадаадын жуулчид байжээ. Энэ тоог өмнөх жилийн жуулчдын тоотой харьцуулбал гадаад жуулчид 29,7, дотоодын жуулчид 35,8 хувиар өссөн аж.

Сүүлийн жилүүдэд Итали, Герман, Франц, Солонгос орны жуулчид аялах нь нэмэгдсэн байна.  

Холбоотой мэдээ