Нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-16 17:07:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэр "Цэцэг төв"-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн гурван хоног хааж байгаа талаар мэдээлсэн.

 

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөн дэх “Төв шуудан”-гийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг долдугаар сарын 16-ны оройн 23:00 цагаас эхлэн долдугаар сарын 18-ны өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болоод байна. 

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчилж байгаа талаар Ниитийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв Тодруулбал, хаагдаж буй уулзвараар дайран өнгөрдөг нийтийн тээврийн автобуснууд, тухайлбал Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн автобус нь 11- хороолол-Хөгжим бүжгийн коллеж (консерватор)-МУИС- Хүнсний 1 болон 4-р дэлгүүрээр эргэж явна. Ч:2 “Шархад-МУБИС-3, 4-р хороолол” гэсэн чиглэлийн автобус “Ард” кинотеатр-“Мөнгөн завьяа”-Хүнсний 20-Сүхбаатарын талбай-МУБИС-МУИС гэсэн чиглэлээр явна.

Ч:34 “Шархад-МУБИС-3, 4-р хороолол” чиглэлийн автобус Сүхбаатарын талбай-МУБИС-Хөгжим бүжгийн коллежоос эргэн явах нь.

Ч:52 “3, 4-р хороолол-Тэнгис кинотеатр-Зайсан” чиглэлийн автобус урдаасаа Сүбаатарын талбай-МУБИС-МУИС-аар дамжин (хойд замаар) 3-р хороолол орох юм. Энэмэтчилэн “Цэцэг” төвийн уулзвараар дамждаг бусад чиглэлийн автобуснууд дээрх маршрутын дагуу буюу Сүхбаатарын талбай-МУБИС-МУИС гэсэн чиглэлээр тойрч явахаар болоод байна.


“Цэцэг” төвийн уулзварыг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв болон ХЗДХЯ-ны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд хааж, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэх аж.

Холбоотой мэдээ