Үерийн усанд автсан айлыг нүүлгэн шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-18 13:30:01

Увс /МОНАЦМЭ/. Энэ сарын 15-наас 16-нд орсон хүчтэй борооны улмаас аймгийн Онцгой байдлын газарт Улаангом сумын 4, 7, 10 дугаар багаас нийтд есөн дуудлага ирсэн байна.

Энэ дагуу авран хамгаалах шуурхай бүрэлдэхүүн ажиллаж нэг айлыг нүүлгэн шилжүүлж, нэг барилгын усыг соруулж үерт автсан хоёр айлын хашааны усыг соруулан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн 16-нд Улаангом хотод орон нутгийн 16, 21 цагийн үед 20 минут орчим хугацаанд хүчтэй бороо орсон бөгөөд үүний улмаас зарим айл өрхийн гэр, хашаа, байшин үерт автсан аж.

Нийт нутгаар хур бороо орж, усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг Увс аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


 

Холбоотой мэдээ