Давст суманд хамгийн их хур тунадас оржээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-07-17 12:14:41

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-ны өглөөний 08.00 цагаас 7-ны 08.00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд аймгийн зарим суманд их хэмжээний хур тунадас орсон байна.

Тодруулбал, Наранбулаг суманд 0,3 мм, Малчин суманд 1,2 мм, Улаангом суманд 21 мм, Тэс суманд 5 мм, Баруунтуруун суманд 0,3 мм, Өмнөговь суманд 0,8 мм, Давст суманд 37 мм, Зүүнговь суманд 1 мм, Өлгий суманд 0,6 мм, Сагил суманд 14 мм,  Түргэн суманд 15 мм, Хяргас суманд 0,9 мм хур тунадас тус тус оржээ.

“Өчигдөр аймгийн ихэнх нутгаар 18-25 хэм дулаан, Завхан суманд 31 хэм халуун. Салхины хурд 2-8 м/с байлаа. Энэ сарын 19-нөөс 22-ныг хүртэл аймгийн ихэнх нутгаар дахиад хур тунадас орно” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ