Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-18 14:11:59

Увс /МОНЦАМЭ/.Тус аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байна. Баяр наадмын өдрүүдэд аймгийн Цагдаагийн газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 зөрчил бүртгэжээ.

Цагаагийнхан зам тээврийн ослын нэг хэргийг шалгаж байгаа аж. Оны эхний  таван сарын байдлаар аймгийн хэмжээнд 180 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил аймгийн Цагдаагийн газарт бүртгэгджээ.

“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар жолоодох эрх хасах, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7-30 хоног баривчлах, албадан сургалтад хамруулах заалттай байдаг.

Иймээс  ард иргэд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж ажиллах хэрэгтэй” гэж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Д.Мөнхбат хэллээ.

 

Холбоотой мэдээ